Аймгуудад цагаан сарыг ЦАХИМААР тэмдэглэх чиглэл өгчээ

2022 оны 1 сарын 20

Arslan.mn

Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай ажлын хэсэг өчигдөр цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцэж, Шадар сайд С.Амарсайхан ажлын хэсгийн гишүүдэд тодорхой үүрэг чиглэл өгсөн.

Тус үүрэг чиглэлийн хүрээнд өнөөдөр УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү  нар аймгуудын Онцгой комисстой цахим хурал хийлээ. Уг хурлаар орон нутгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонсч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар доорх үүргийг өглөө.

Үүнд,
 

  • Улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амыг вакцины нэмэлт 3,4-р тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх, зорилтот бүлгийн хүн амын 3-р тунгийн хамрагдалт 50%-д хүрээгүй аймгууд болох Дундговь 42.3%, Хөвсгөл 45%, Говьсүмбэр 47%, Өвөрхангай 48.4%, Говь-Алтай 49,6% аймгууд анхаарч ажиллах. Бусад аймгууд улам идэвхижүүлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх.
     
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, орны бэлэн байдлыг хангаж, аймаг, сумын хэмжээнд зохион байгуулалтыг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлтэд онцгой анхаарч ажиллах, тасалдал, хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах;
  • Коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, Омикрон хувилбарын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах, хүч хэрэгсэл, хүний нөөцийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх, бүх шатны хариуцлагыг өндөржүүлэх;
  • Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд цахимаар тэмдэглэх талаар уриалга гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээх;
  • Иргэдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, УОК болон ЭМЯ-аас гарч буй тушаал, шийдвэр, албан даалгавар, зөвлөмжийн хүрээнд санамж, зөвлөмж, постер болон мэдээ, мэдээллийг бэлтгэн тухай бүрт орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх;
  •  Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, тархалтаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • Гамшгийн хор уршгыг арилгахад холбогдон гарсан зардлыг 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, уг асуудалтай холбоотой хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус тус үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633923
1 эможи

keyboard_arrow_up