Гаалийн баталгаат талбайд хуримтлагдаад байсан 985 чингэлгээс 433 чингэлгийг татан авчээ

2022 оны 1 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Хуралдаанд Замын-Үүд, Эрээн боомттой холбоотой мэдээллийг Шадар сайд өгсөн. Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэх талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсэд хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-н хүртэл онцгой дэглэм тогтоосон.

Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдаад байсан 985 чингэлгээс найм хоногийн хугацаанд 433 чингэлгийг татан авсан.

Эхний өдөрт 23 чингэлгийг татаж авч байсан бол сүүлийн өдрүүдэд 60-65 болж нэмэгдсэн. Үүнээс үзвэл ирэх 8-9 хоногт боомтод хуримтлагдсан бүх чингэлгийг татаж авч дуусгах тухай Шадар сайд танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
2
633908
7 эможи

Иргэн
2022-01-19 19:37
Бүтээн байгуулалт чингэлэг хоёр яриад л дуусчиж байгаа юм ууу. Ард түмэнд ойр амьдралд ойр юм яриачээээ . Тэтгэвэр тэтгэмжээ нэмж гийгүүлээч . бүтээн байгуулалт гээд нэг л өглөө сэрэхэд Том Боов чулуу барьчаад бүтээн байгуулалт гэж яривдааа . Ичмээр юм
Зочин
2022-01-19 15:20
ингээд болгож болж байгаа юмыг хариуцсан сайд нь ажлаа хийхэд яанаа
keyboard_arrow_up