УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланд АУДИТ хийлээ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн төвлөрүүлсэн орлого, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, сонгуулийн зардлын тайланг хянаж, дүнг танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуульд нийт 8 нам, 1 эвслээс 14 нэр дэвшигч, бие даан 2 иргэн нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангаар нийт 1,136.4 сая төгрөгийн орлого бүрдүүлж тайлагнаснаас 1,134.9 сая төгрөгийн мөнгөн хандив, 1.5 сая төгрөгийн мөнгөн бус хандив авчээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан бөгөөд тайланг үнэн зөв, иж бүрэн илэрхийлсэн гэсэн 16 дүгнэлт гарсан байна. Аудитын тайланд аудитын зарим хуулийн этгээд аудитын горим, сорилыг бүрэн хэрэгжүүлж, хангалттай, зохистой нотлох баримтыг үндэслэн зардлын тайланг баталгаажуулах талаар дутагдалтай байгааг онцолжээ.
Аудитын дүнд Үндэсний аудитын газраас Сангийн сайдад 1, мөн аудитын хуулийн этгээдүүдэд 1 зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Та аудитын тайлантай ЭНД дарж танилцана уу.