“Хүүхдийн мөнгийг зогсоож байж тэтгэвэрийг нэмэх боломжтой“
Тэтгэвэрийг нэмэх төсөв санхүүгийн боломж, төсөв хэр байгааг Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулжээ.
Сангийн сайд Б.Жавхлан: "Одоогоор тэтгэвэр, тэтгэмжийг халамжийн бодлоготой уялдуулах ёстой Бид сүүлийн хоёр жилд ковидтой холбоотойгоор халамжийн бодлогыг нэлээд тэллээ. Татвар, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр халамжийг нэлээд тэлсэн. Өмнө нь тэтгэврийг жилд 8 хувиар нэмдэг байсан бол ковидын хоёр жил тэтгэмж, хүүхдийн мөнгө, бусад халамжаар 8- аас их хувиар нэмсэн. Ковидын дараа халамжаа татаж, зөрөөд тэтгэврийг инфляцитай уялдуулж зохих хэмжээнд нэмэх зайлшгүй шаардлага гарна Гэхдээ хэзээ гэдгийг, төсвийн бололцоо ямар байхыг судлах ёстой. Тэтгэвэр тэтгэмж нэмэх бол мөнхийн сэдэв, өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Цаашид тэтгэврийн зөрүүг арилгах, инфляцитай уяж нэмэх асуудлыг төсвийн боломжийн түвшинд шийднэ" гэжээ.