Н.Учрал: Хүн олдохоо байсан юм шиг Солонгос хэлгүй хүний Солонгосын Элчин сайдаар томилох юм
Үргэлжлүүлэн Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар УИХ-д дараах зөвшилцөх саналыг өргөн мэдүүлжээ. Үүнд:
Монголчууд Солонгост эрүүл мэндийн үйлчилгээ авах нь түгээмэл болсон. Солонгост ажиллаж, амьдарч буй монголчууд асуудал бэрхшээл үүсэхээрээ ЭСЯ-даа ханддаг. Гэтэл Сөүлд байгаа Элчин сайдын яам дотор ажиллаж байгаа 7-8 хүнээс Элчин сайд, угтагч хоёр нь л солонгос хэлтэй. Нэг хүнээр л хөтлүүлж ажлаа хийдэг баг тэнд ажиллаж байна. Солонгост солонгос хэлтэй хүн хэрэгтэй. Тэгж байж иргэдэд тусалж чадна. Элчин сайдын яам нь ийм чадваргүй болсон байна. Хэлний асуудал Элчин сайдаар томилогдож буй хүмүүст хамгийн чухал.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос:
Миний хувьд Орос, Англи, Япон хэлний мэдлэгтэй. Солонгос хэлийг сурна гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Танд туслах хэлтэй хүн байхгүй. Ажил хийхэд чинь төвөгтэй шүү гэж хэлмээр байна. Байх ёстой хүнийг байх ёстой газар нь байлгамаар байна. Энэ хүн Япон хэлтэй байхад Япон руу явуулж болдоггүй юм уу. Солонгос улсад байгаа 42 мянган иргэний асуудлыг Солонгос хэлтэй хүнээр удирдуулж болохгүй юу, хүн олдохгүй юм шиг л байх юм гэжээ.