НДЕГ: Сонгон шалгаруулалтын урилга

админ
2022 оны 1 сарын 18

Сонгон шалгаруулалтын нэр:

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь дараах шинжээч болон төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулна. 

Сонгон шалгаруулалтын дугаар: СШ-22/01

  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын шинжээч эмчид Сэтгэц, Дотор, Мэдрэл, Гэмтэл согог судлалын төрөлжсөн мэргэжлийн эмч тус бүр-1, нийт 4 эмчийг;
  • Сэтгэцийн өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисст Сэтгэцийн мэргэжлийн эмчээр ажиллах 4 эмчийг;
  • Мэргэжлээс шалтгаалсан өвчний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисст Дотор, Мэдрэл, Мэс засал, Дүрс оношилгооны төрөлжсөн мэргэжлийн эмч тус бүр-1, нийт 4 эмчийг тус тус сонгон шалгаруулж байна. 

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын шинжээч эмч нь хамтарсан болон дахин магадлалд оролцох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах, хөндлөнгийн үнэлгээ, судалгаа шинжилгээ хийх;
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмч нь даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцож хамтарсан шийдвэр гаргах, зөвлөмж өгөх,судалгаа шинжилгээ хийх чиг үүрэг бүхий салбар, орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд ажиллах үндсэн чиг үүрэгтэй ажиллана.

Сонгон шалгаруулалтад оролцох эмч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Эмчлэх эрхийн лицензтэй;
  • Анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй;
  • Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял эдэлж байгаагүй;
  • Эмчийн мэргэжлийн зэрэгтэй;
  • Шинжээч эмч нь тэргүүлэх ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй, эрүүл мэндийн байгууллагын нэгж хэсгийг удирдаж байсан туршлагатай байх;
  • Багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх, судалгаа шинжилгээ хийх чадвартай.

Бүрдүүлэх материал: 

  1. Нэр дэвшигчийн өөрийн хүсэлт;
  2. Цахим үнэмлэхийн хуулбар;
  3. Анкет (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт, төрийн албан хаагчийн А, Б маягтаар);
  4. Боловсролын диплом, мэргэжлийн болон мэргэшлийн зэргийн үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  5. Нэр дэвшүүлсэн байгууллагаас гаргасан ажил байдлын болон мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй тухай тодорхойлолт;
  6. Нэр дэвшүүлсэн байгууллагын санал;
  7. Нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл.

Хугацаа:

Нэр дэвшигчийн материалыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар авна.

Жич: Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, 603 тоот өрөө, Утас: 11-329397 хаягаар авна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633853
0 эможи

keyboard_arrow_up