2021 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг өмнөх оноос 6.3% өсжээ
2022 оны 1 сарын 17
Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 онд 25,429 болж, өмнөх оноос 2,365 (10.3%)-аар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оноос өсөхөд
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1,571 (13%),
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 465 (2.6 дахин)
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 232 (3.1%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.
Энэ оны арванхоёрдугаар сард 2,749 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 940 (25.5%)-өөр буурахад дараах зүйлс голлон нөлөөлжээ.
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 726 (33.8%),
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхийн эсрэг гэмт хэрэг 145 (16.5%)
- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 86 (61.9%)-гаар тус тус буурсан.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1,531 хэргийн 118 (7.7%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2021 онд 118 бүртгэгдсэн нь өмнөх оноос долоогоор буюу 6.3% өсжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
633841
0 эможи
ЭМЭЭ
2022-01-18 00:14
ӨЛСГӨЛӨН ЦЭРЭГ УУРТАЙ ГЭДЭГ ШИГ . АЖИЛГҮЙ ОРЛОГОГҮЙ , АШИГ ОРЛОГО НЬ БУУРСАН ХҮМҮҮС УУРТАЙ БАЙДАГ ЮМ БОЛОВУУ ДАА . ХОДООДОО ДҮҮРГЭЖ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮС ЯАЖ Ч ТАРХИА ЦЭНЭГЛЭЖ ЧАДАХАВ ДЭЭ ЗАЙЛУУ. УЛСААР МИНЬ ДҮҮРЭН ХУУЧИН ХҮҮ БОЛЖ ДЭЭ. ЭМЭГНЭЛ ЮМДАА.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс