НЦУГ: Шөнийн эргүүлээр эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олж ТОГТООЖЭЭ
ЦЕГ-ын НЦУГ-аас тогтмол шөнийн эргүүл гарган ажиллаж байгаа билээ. Шөнийн эргүүлээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нэмэлт ажлуудыг эрчимжүүлэн хийж байна. Шөнийн эргүүлийг багууд ажилласнаар үр дүн сайтай, зөрчил, гэмт хэргийн гаралтад бодит хувь нэмрээ оруулж буйг албаныхан онцолсон юм.
Өнгөрсөн долоо хоногт шөнийн эргүүлийн хэлтсийн хамт олон эрэн сурвалжлагдаж байсан нийт 9 иргэнийг олж тогтоосон байна. Үүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн 2, шүүхийн хариуцагч 4, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа 2, оршин суух газраасаа сураггүй алга болсон 1 хүн байжээ.
Түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн 34 зөрчлийг илрүүлэн шилжүүлж, 78 хүнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 28 хүнийг яаралтай тусламжийн 103-т үзүүлэн, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Иргэд, олон нийтийн зүгээс ч цагдаагийн байгууллага шөнийн эргүүлээр нэмэлт хүч гарган ажиллаж буйд талархалтай байгаагаа цахимаар илэрхийлжээ.