Халдварын тархалтын эсрэг Онцгой комисс хариу арга хэмжээ авч, зохицуулалт хийнэ

2022 оны 1 сарын 17

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталсан.

   Журамд зааснаар ногоон,шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн түвшинтэй байна. Халдварын тархалтын түвшинг тодорхойлох түр журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

          Эрүүл мэндийн байгууллагын санал, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, орон нутгийн онцлог, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл, хүчин чадлаас хамаарч коронавируст халдварын тархалтын түвшинд хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны горимд нийцүүлэн тухайн шатны Онцгой комисс хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан талаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
1
633810
6 эможи

keyboard_arrow_up