УИД-т гал алдсан хэргийг дахин шүүхэд шилжүүлжээ

2022 оны 1 сарын 12

Arslan.mn

2021 оны ургаадугаар сард Улсын их дэлгүүрт гал гарч, 5, 6, 7 дугаар давхар бүхэлдээ шатсан билээ. Гал түймрийн улмаас 1-7 дугаар давхарт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 125 хүний 24.023.847.554 төгрөгийн хохирол учирсан.

Жил гаруй хугацаанд шалгасан дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас гуравдугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Тэгвэл хэргийг шалгаж дуусаад дахин шүүхэд шилжүүлжээ.

Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрсэн байдаг. Тодруулбал, “Ай Ти Эн” ХХК-ийн захирал Ц нь 2020 оны тавдугаар сарын 20-нд “Улсын их дэлгүүр” компанитай гэрээ байгуулж, Улсын их дэлгүүрийн зургаадугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг гүйцэтгүүлэхээр болжээ.

Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, энэ чиглэлээр мэргэшээгүй атлаа мэргэжлийн бус Б, Б, Т, О нартай аман гэрээ байгуулан, дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ноцтой зөрчил дутагдлууд гаргасны улмаас гал алдаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
633761
1 эможи

keyboard_arrow_up