АИ92 шатахуун 20 төгрөг, АИ95 шатахуун 50 төгрөгөөр нэмэгджээ
2022 оны 1 сарын 11
Өнөөдөр 10.00 цагаас эхэлж АИ92 шатахууны үнэ 20 төгрөгөөр нэмэгдэж 2240 төгрөг болсон бол АИ95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж 2790-2840 төгрөг болон өсч байна.
АИ92 шатахууны хувьд зургаан сарын дундаж өртгөөр жижиглэнгийн үнийг нь тогтоохоор болсон. Өөрөөр хэлбэл, үнэ нэмэгдэх хугацааг зургаан сарын дунджаар тооцоолно. Ингэснээр зах зээлийн журмаараа зохицуулагдаж, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх үед өсч, буурах үед буурах боломжтой гэдгийг албаныхан өгөөд байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
6
633753
9 эможи
Зочин
2022-01-14 14:40
Бага ч бай их ч бай шатахууны үнээ нэмбэл хүнс барааны үнэ арай давж л нэмэгдэнэ.шатахуун импортлогч нар үнээ буулгасан ч бидний авдаг хүнс бараа буухгүй.юу үнэн энэ үнэн.одоо засаг лоббид авталгүй роснефьтэй тогтвортой гэрээ хийгээд колонкоруулж ирэх хэрэгтэй .бас гадны боломжийн банк оруулж байж л өөр болно доо
Лхагва очир
2022-01-11 16:50
Тэмцэж чадахгүй боолууд ингэж амьдрахаас өөр яах вэ дээ
Зочин
2022-01-11 16:05
Ene arai dendlee
Цэвэр бензин зардаг болгоё
2022-01-11 13:38
Бензиний үнэ яах вэ зах зээлийнхээ зарчмаар өсч буугаал явна биз Янз бүрийн хольцтой хуурамч бензин заруулахаа л болимоор байна машин эвдэрч эд зүйлээрээ хохироод байна
ХУВХАЙ ХУЛГАЙЧ
2022-01-11 12:32
ХУВХАЙ хулгайчдыг ард түмэн хэдий болтол тэжээ вэ. Одоо болсон РУССНЕФТЫГ ОРУУЛААД АЖИЛГҮЙ БОЛГОЁ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс