Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлт хэрхэн гаргах вэ?
2022 оны 1 сарын 11
Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг ehalamj.mn сайт болон ebarimt аппликэшнээр дамжуулан гаргахаар болжээ.
Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болоод байгаа.
"Энэ оны эхний хагас жилийн тухайд эцэг, эх хүсвэл 100,000 төгрөг бүтнээр нь авч болно. Энэ сар буюу нэгдүгээр сард хүсэлтийг хэрхэн авах шийдлүүдийг гаргаж байгаа. Тодруулбал, цахим системүүдийг ашиглана" гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлээд байв.
Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах бол доорх зааврын дагуу хүсэлтээ гаргана уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
633750
1 эможи
Oyun
2022-01-11 12:20
2 Хүүхдийн мөнгийг нэг хүүхдийн нэр дээр Голомт банкинд хүүхдийн хугацаатай хадгаламж нээгээд хийдэг юмаа.Одоо тэр дансийг нь 2 хүүхдийнхээ хүүхдийн мөнгө олгохтой нь хьлбуулж болох уу. Хаана хандах вэ .
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс