Шунхлай компанийн ажилтан шатахууны саван дотор осгожээ

2022 оны 1 сарын 10

Arslan.mn

Шунхлай ШТС-ын ажилтан албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хохирчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 13-р багийн нутаг дэвсгэрт байх  Шунхлай компанийн 72-р ШТС-ын ажилтан, 24 настай, эрэгтэй Ж шатахуун хадгалах саван дотроо осгосон байдалтай олдсон байна. 

Тэрбээр шатахууны сав руу шатахуун авахаар орсон байж магадгүй байна. Учир нь хэргийн газраас тайрсан ундааны сав болон шатахууны жижиг сав зэрэг олджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
1
sad an post
11
ouch an post
5
confuse an post
3
angry an post
4
633739
28 эможи

keyboard_arrow_up