ЭРҮҮГИЙН 248 ХЭРЭГТ яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

2022 оны 1 сарын 10

Arslan.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 1 дүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 218 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 347 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 8 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 2 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 1500 хэрэгт хяналт тавьж, 248 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 31, Өмчлөх эрхийн эсрэг 18, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг  3, Авлигын 3,  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633738
0 эможи

ЗОЧИН
2022-01-10 13:06
Тоо яах вэ .Олны анхааралд байгаа ХЭРГҮҮД ямар шатанд хаана б.на.ЭЛБЭГДОРЖИЙ БАТТУЛГЫН ЭРДЭНЭТ 49 % ХОЛБОГДОХ ХҮМҮҮС ЭРДЭНЭЭ ТҮҮНИЙ ОХИН БАЯРЦОГТ ЦАГААН ...ГЭЭД ОЛОН ХЭРЭГ ХААНА БАЙГАА ХЭРХЭВ ХУГАЦАА ХҮЛЭЭГЭЭД ХАДГАЛАГДАВУУ ХЯНАЛТАА САЙН ТАВИНА УУ НИЙТЭД ХАЯА МЭДЭЭЛЭЛ ХИЙХГҮЙ БОЛ ХАРДЛАГА ДАГААД БАЙНАА.ЯЛАНГУЯА ЭЛБЭГДОРЖ БАТТУЛГЫН ХЭРГҮҮД.
keyboard_arrow_up