Иргэдийн дийлэнх хувь нь 420.000-700.000 төгрөгийн цалинтай амьдарч байна
Монгол улсын хүн амын тоо 2018 оны байдлаар 3.238.479 гэсэн сүүлийн мэдээлэл байдаг. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотод 1.491.375 хүн ам байдаг бол хөдөө орон нутагт 1.747.104 хүн ам оршиж байна.
Эдгээр хүмүүс ажил, хөдөлмөр эрхлэн амьдралаа залгуулдаг. Тэгвэл төр засгийн ярьж байгаагаар иргэдийн дундаж цалин нэг сая төгрөгөөс дээш гэж үздэг. Харин бодит байдал та хэдэн цалин авч байгаа вэ, мөн тантай ижил төрлийн цалин авдаг хэчнээн ажилчид байгааг харуулъя.
Тодруулбал,
3.500.001-ээс цалинтай иргэд 4,6%
2.500.001-3.000.000 цалинтай иргэд 1.9%
2.000.001-2.500.000 цалинтай иргэд 3.0%
1.500.000-2.000.000 цалинтай иргэд 5.4%
1.300.001-1.500.000 цалинтай иргэд 7.9%
1.100.001-1.300.0000 цалинтай иргэд 10.7%
420.000 хүртэл цалинтай иргэд 12.5%
420.001-700.000 цалинтай иргэд 22.9
700.001-900.000 цалинтай иргэд 16.4% Байна.
Тэгэхээр Монгол улс төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хямралд орж байгаа энэ үеүдэд өргөн хэрэглээний бараанаас эхлээд хил гааль хаасантай холбоотойгоор бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа. Гэтэл иргэдийн цалин хэрэглээнийхээ ард гарч чадахгүй, өр зээлээ дарж чадахгүй ийм байдалтай тулгараад байгаа юм.
Ийм Монгол улсын хэмжээнд 22,9% болох 420,001-700,000 төгрөгийн цалинтай иргэд дийлэнх хувийг эзлээд байна.