Коронавирусийн халдварын улмаас нисэх боломжгүй тохиолдол гарч байна

2022 оны 1 сарын 06

Arslan.mn

Гадаадаас ирэх зорчигч тухайн улсдаа коронавирусээр халдварласнаас шалтгаалан нислэгт орох боломжгүй тохиолдол гарч байна. Иймд МИАТ компани гадаадаас ирэх иргэдэд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Гадаадын орноос Монгол Улс руу нисэх иргэн PCR шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд Олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрмээр тухайн илэрсэн улсдаа эмчлүүлэх үүрэгтэй. “Ковид-19” өвчний эдгэх хугацааг арван хоног гэж тооцон эмчилгээ хийлгэсний дараа дахин PCR шинжилгээний сөрөг хариу эсвэл өвчлөөд эдгэсэн тухай эмнэлгийн бичгийг үндэслэн дараагийн нислэгээр ирэх боломжтой. Иймээс иргэд амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633714
1 эможи

keyboard_arrow_up