3794 иргэн цахимаар цэргийн бүртгэлээ хийлгээд байна
2022 оны 1 сарын 05
Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж байна.
Өөрөөр хэлбэл, 18-55 насны иргэд “E-Mongolia” системийг ашиглан гар утас болон суурин компьютероосоо цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой юм.
Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой.
Мөн 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой юм.
Өнөөдрийн байдлаар 3794 иргэн “E-Mongolia” системээр цэргийн бүртгэлээ хийлгээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
633685
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс