Төрөөд удаагүй нярайг өлгийдөөд зам дагуу орхисон байжээ

2022 оны 1 сарын 04

Arslan.mn

2021 оны арванхоёрдугаар сарын 20-доор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Нэгдүгээр хорооллын арын зам дагуу төрөөд хэдхэн хонож буй нярайг өлгийдөөд тавьсан байсныг хүн хараад цагдаад мэдэгджээ. Нярай 3.4 кг жинтэй, 50.5 см урттай, хэвийн хүүхэд байсан бөгөөд Нялхсын клиник сувилалд шилжүүлсэн байна.



Төрөөд 10 гаруйхан хонож буй нярайн эцэг, эхийг олсон эсэх, энэ талаар ямар арга хэмжээ авч байгааг ЦЕГ-аас тодруулахад, Цагдаагийн байгууллагаас нярайн эцэг, эхийг тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Хүүхэд одоогоор Нялхсын клиник сувиллын асаргаанд байгаа гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
1
confuse an post
angry an post
1
633672
7 эможи

keyboard_arrow_up