ГАДААД УЛСЫН ИРГЭНИЙ 1,2 тэрбум төгрөгийг нь дээрэмдэн зугтаажээ

2022 оны 1 сарын 03

Arslan.mn
Гадаадын иргэнийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн гэмт халдлагад өртөж бусдад дээрэмдүүлсэн талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайн гадаад иргэн Хан-Уул дүүргийн "Ривер гарден" хотхонд амьдардаг бөгөөд бүлэг этгээдүүд 1,2 тэрбум төгрөгийг нь дээрэмдэн зугтаажээ. Тус хотхоны оршин суугчдын мэдээллээр, цагдаагийн албан хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авч ажиллаж байна гэсэн мэдээлэл өглөө.

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633649
0 эможи

keyboard_arrow_up