Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
Нийслэлд өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2022 оны 01 сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2022 оны 01 дүгээр сарын 04-08 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 5-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.