Прокуророос сүүлийн хагас жилд 47 хэргийг шүүхэд шилжүүлжээ

2021 оны 12 сарын 31

Arslan.mn

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ оны гуравдугаар сард байгуулсан. 

Тус ажлын хэсгээс арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх  хугацаанд нийт 132 хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц байдалтай танилцаж хянан, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 72.7 хувийг нь шийдвэрлүүлжээ. Тодруулбал, 47 хэргийг шүүхэд шилжүүлж, гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон хэрэг бүртгэлтийн 38 хэргийг хааж, гурван хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн дийлэнх буюу 42.8 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна. 

Хэрэгсэхгүй болгосон хэргийн тухайд нэг хэргийг гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр, хоёр хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар  шийдвэрлэжээ.

Улсын ерөнхий прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах албанд эдгээр хэргүүдтэй холбоотой  ирүүлсэн 53 гомдол, хүсэлтийг хүлээн авч, 44 иргэнтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна.

Ажлын хэсгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийн ихэнх хэсгийг шийдвэрлэсэн гэж үзэж, үлдсэн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хийж гүйцэтгэн шийдвэрлүүлэхээр харьяа прокурорын газруудад хүргүүлжээ. 

 

 

Эх сурвалж: УЕПГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633616
0 эможи

Ир
2021-12-31 12:50
ЭЛБЭГДОРЖ ЭРДЭНЭТИЙН 49% АЧИТ ЭХ ЦАГААН ,БАТТУЛГА ТӨМӨР ЗАМ, ХХБ САХАЛ ЭРДЭНЭ БИЛЭГ НАРЫН ОЛИГАРАХЫН ХЭРГҮҮД ДАРАГДАЖ БАЙГААД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭЭД ХУЛИХДУУЛМААРГҮЙ Б.НА.ПРОКУРОР ЯАГААД ОЛНЫ АНХААРАЛД БАЙГАА ХЭРГИЙГ ОРХИГДУУЛААД Б.НА
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up