Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг хэлэлцэв
“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Камержуулах ажлын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд зарцуулах санхүүжилтийн эрх зүйн орчныг тодорхой болгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Мөн торгох ял, зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлснээр төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг эдгээр арга хэмжээнд зарцуулах, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулдаг байхаар, түүнчлэн энэхүү хөрөнгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад төвлөрүүлэн хуваарилж, санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна.
12:10 2021/12/30
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Тогтоолын төслийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.
11:15 2021/12/30
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ -ийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангагдсан тул гишүүдийн олонхын саналаар КОВИД-19-ийн хуулийг зургаан сараар сунгав.