Баяраар согтууруулах ундаа хэрэглэж, осолд өртсөн хүний тоо энгийн өдрөөс 3 дахин нэмэгджээ

2021 оны 12 сарын 30

Шинэ жилийн баярын арга хэмжээ үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал ихтэй байна. Энэ жилийн тухайд ачаалал өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад эрс ихэссэн зүйл байхгүй ч  шинэ жилийн баяртай холбоотойгоор архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бэртэл гэмтэл авах, осолд өртөх давтамж нь энгийн өдрүүдийнхээс нэмэгдсэн гэж  тус эмнэлгийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэболд GOGO сайтад мэдээлжээ.

Тус тасагт хоногт дунджаар 350-400 хүн ханддаг бөгөөд шинэ жилийн баяр тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртсөнөөс ирэх тохиолдол хоногт дунджаар 135 буюу энгийн үеийнхээс гурав дахин нэмэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633579
0 эможи

keyboard_arrow_up