Ипотекийн зээлээр борлуулагдсан орон сууцны 86.9 хувийг 80 хүртэлх м.кв талбайтай байр бүрдүүлж байна
Ипотекийн зээлийн үлдэгдэл 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар 103991 зээлдэгчийн нийт 5,578.4 тэрбум төгрөг байна. Үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр 80190 зээлдэгч 4,253.7 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.3 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 20.8 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.9 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл байна. Нийт ипотекийн зээлийн 16.7 хувь буюу 929.8 тэрбум төгрөгийн зээл орон нутагт ногдож байна. Орон нутгийн ипотекийн зээлийн 77.4 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21.1 хувь нь банкны өөрийн эх үүсвэрээр, 1.4 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ.
Ипотекийн зээлээр борлуулагдсан орон сууцны 76.7 хувийг 2011 оноос хойш баригдсан орон сууц бүрдүүлж байна
Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.0 хувь нь хэвийн, 0.6 хувь нь анхаарал хандуулах, 2.5 хувь нь чанаргүй зээл байна. Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 54.8 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 41.5 хувийг хөтөлбөрийн зээл, 3.7 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байна. Өнгөрсөн сард 1347 зээлдэгчид (үүнээс хөтөлбөрийн хүрээнд 868 зээлдэгчид) 120.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон бөгөөд үүний 55.6 хувийг хөтөлбөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна. Ипотекийн зээлээр борлуулагдсан орон сууцны 86.9 хувийг 80 хүртэлх м.кв талбайтай байр бүрдүүлж байна. Ипотекийн зээлээр борлуулагдсан орон сууцны 76.7 хувийг 2011 оноос хойш баригдсан орон сууц бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь нийт ипотекийн зээлийн 81.6 хувийг эзэлж байна. Өрхийн орлого нь 2.5 сая төгрөг хүртэлх иргэд нь нийт зээлдэгчдийн 71.2 хувийг, нийт зээлийн үлдэгдлийн 57.1 хувийг тус тус бүрдүүлж байна.