ҮСХ: Улсын хэмжээнд 67.3 сая толгой мал тоологдлоо
Үндэсний статистикийн хорооноос 2021 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. Үүнд улсын хэмжээнд 67.3 сая мал тоологдсон нь өмнөх оны мөн үеэс 268 мянгаар буюу 0.4 хувиар өссөн байна. Таван хошуу малын адуу 4.3 сая, үхэр таван сая, тэмээ 454 мянган, хонь 31 сая, ямаа 26 сая тоологджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс хонь нэг сая, үхэр 289 мянга, адуу 230 мянгаар өссөн байна. Харин ямаа 1.3 сая, тэмээ 19 мянгаар буурчээ.
Улсын хэмжээнд хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж тэргүүлжээ. Дараагаар нь Архангай аймаг 5.6 сая, хэнтий аймаг 5 сая, төв аймаг 4.7 сая, Сүхбаатар 4.2 сая мал тоолуулж удаалсан байна.
Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудад малын тоо өмнөх оноос 17 мянгаас 440 мянгаар өссөн бол Дархан-Уул, Говьсүмбэр, Төв, Улаанбаатар, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудын малын тоо өмнөх оноос таван мянгаас 712.8 мянгаар буурсан байна.
Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор улсад тэргүүлжээ.
Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662 мянган толгой мал тоолуулж хамгийн их толгой малтай сумаар шалгарчээ,