Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд, цахим систем хөгжүүлэгч нартай цахим уулзалт зохион байгууллаа

2021 оны 12 сарын 28

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар стратегийн худалдан авагч болсноор гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлд үндэслэж санхүүжилтийг шийдвэрлэдэг болсон. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 03 дугаар сараас 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ЭМДЕГ-т тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн алдаатай XML файлаа устгуулахаар 190 эрүүл мэндийн байгууллагаас 499 албан хүсэлт ирж, 2107 файл устгаж, мэдээллийг дахин шинэчлэн авч, тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг хянах, санхүүжилтийг олгох нөхцөлийг бүрдүүлэн ажилласан юм.

Тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн алдаатай мэдээллийг устгах, дахин хүлээн авах, тооцоолох, хянах үйл ажиллагаа нь системийн үндсэн үйл ажиллагаанд ачаалал өгч, илүү цаг хугацаа зарцуулсан үйлдэл болсоор байгаа тул Эрүүл мэндийн даатгалын байгууллага гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш гүйцэтгэсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг бодит цагийн горимоор хүлээн авч ажиллах шийдвэрийг гаргасан.

Энэ хүрээнд өнөөдөр төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, өрх сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, эмч, цахим систем хөгжүүлэгч нартай 3 удаагийн цахим сургалтыг зохион байгуулж гүйцэтгэлийн нэхэмжлэлийг ирүүлэхтэй холбоотой анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633559
0 эможи

keyboard_arrow_up