Төрийн аудитын байгууллага “НЭЭЛТТЭЙ АУДИТ“ цахим сайтыг танилцууллаа

2021 оны 12 сарын 28

Arslan.mn

Үндэсний аудитын газраас “Нээлттэй аудит" мэдээллийн портал сайтын үйл ажиллагааг өнөөдөр /2021.12.28/ эхлүүлж олон нийтэд танилцуулж байна.

Төрийн аудитын байгууллага мэдээллийг ил тод байдлыг ханган ажиллаж өөрийн https://audit.mn цахим хуудсаараа дамжуулан иргэд олон нийтэд мэдээ мэдээллээ нээлттэй ил тод хүргэсээр ирсэн билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн иргэд олон нийтэд зориулан шинээр танилцуулж буй “нээлттэй аудит http://open.audit.mn портал сайтаас төрийн аудитын байгууллагын аудитын тайлангуудыг дэлгэрэнгүй хураангуй визуал олон төрлийн хувилбараар хүлээн авах болон холбогдох бусад мэдээлэлтэй цаг алдалгүй танилцах боломж бүрдлээ.

Монгол улсын их хурлаас 2020 онд шинэчлэн баталсан Төрийн аудитын тухай хуульд Төрийн аудитын байгууллага нь хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ил тод, нээлттэй байдлыг сахин ажиллаж, Төрийн байгууллага олон иргэд, олон нийтдээ үр нөлөөтэй харилцах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зохицуулалтыг тусгасны дагуу тодорхой үе шаттай асуудлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “ Алсын хараа 2050”-д тусгагдсан цахим технологид иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжих, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлтэй уялдуулан Төрийн аудитын байгууллага 2021 оны “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах, тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх бодлогын жил” болгон зарласан.

Энэ хүрээнд аудитын үйл ажиллагаанд иргэдийн мэдээллийг ашиглах харилцагч талуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, эргэх холоог сайжруулах зорилгоор, Европын холбооны “Итгэлцлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “ Монгол Улсад Засаглалыг эхлүүлэх нь” төслийн шугамаар http://open.audit.mn сайтын үйл ажиллагааг эхлүүлж байна.

“Нээлттэй аудит” портал сайтаар дамжуулан нийтийн эрх ашигийг хөндсөн олон нийтийн анхаарлын төвд буй асуудлаар аудит хийх сэдвийн санал болон Шилэн дансны хуулийн хэрэгжилттэй холбоотой санал хүсэлтэй Төрийн аудитын байгууллагад цахимаар илгээх боломжтой.

Аудитад иргэд олон нийтийн оролцоог хангаснаар санхүүгийн ил тод байгдлыг сайжруулах, төсвийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналтыг нэмэгдүүлж, авлигыг бууруулах, ядуурлыг багасгах зэрэг бодит үр дүнд хүрч буй олон улсын сайн туршлага бий. Иймээс Төрийн аудитын байгууллага “ Нээлттэй аудит портал сайтдаа дараагийн аудитын сэдэв сонгоход иргэд олон нийтийн саналыг тусгаж, мэдээлэл авах, аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын хэрэгжилтийн биелэлтэд тавих хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэхийг зорьж айна.

Энэхүү портал сайтын үйл ажиллагааг эхлүүлснээр төрийн хяналтын чиг үүргийг хараат бусаар хэрэгжүүлэх, иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх цаашлаад “САЙН ЗАСАГЛАЛ”-ийг засаглалыг бэхжүүлж иргэдийн амьдралыг сайжруулах чухал алхам болж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633555
0 эможи

keyboard_arrow_up