Монгол улс, бүгд найрамдах хятад ард улсын хил орчмын прокурорын газруудын цахим уулзалт боллоо

2021 оны 12 сарын 28

Arslan.mnМонгол Улсын Ерөнхий прокурорын газар болон БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас Монгол, Хятадын хил орчмын прокурорын газруудын хоорондын уулзалтыг цахимаар зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын талаас Улсын ерөнхий прокурорын газар, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн прокурор газар, Замын-Үүд, Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын төлөөлөл оролцсон бол БНХАУ-ын талаас тус улсын Ардын дээд прокурорын газар, Өвөрмонголын Өөртөө засах орны Ардын прокурорын газар, мөн хил орчмын болон хил залгаа аймаг, хошууны прокурорын газруудын удирдлага, зохих хяналт хариуцсан прокурорууд оролцсон юм.

Хуралдаанаар хил орчмын экосистем, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг онцлон хэлэлцсэн бөгөөд үүний дотор гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хил залгаа прокурорын газруудын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцаж, харилцан санал солилцлоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633552
0 эможи

keyboard_arrow_up