Э.Энхбат агсанд МҮБХ-ноос эмгэнэл илэрхийлжээ

2021 оны 12 сарын 27

Монгол Улсын хүчит начин Эрдэнэбилэгийн Энхбат тэнгэрт дэвшиж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.

Монгол Улсын Өсөх идэр, Өрнөн дэлгэрэх, Улам нэмэх начин Эрдэнэбилэгийн Энхбат

/1984-1921/

Тэрээр Булган аймгийн Могод суманд 1984 онд төрсөн, хулгана жилтэй бөгөөд бага балчир наснаас бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд төрөлх Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн нь түүний амжилтын гараа байжээ. Улмаар 2009 оны улсын их баяр наадамд тав даван шөвгөрч “Улсын начин” цол хүртсэн бөгөөд үүнээс хойш 2012, 2013, 2019 оны баяр наадмуудад дахин гурван удаа, нийт дөрвөн удаа төрийн их баяр наадамдаа шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, алдартай бөх байлаа. Мөн тэрээр улсынхаа их баяр наадамд таван удаа дөрөв давж шөвгийн даваанд хүч сорьсон, заал танхимын томоохон барилдаанд олон удаа түрүүлж, үзүүрлэсэн шилдэг начин билээ. Түүнчлэн самбо, жүдо бөхийн шигшээ багт шалгаран, улс, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчин байв. Уран барилдаант начин Э.Энхбат хутгах, хөмрөх, хавирах, тохох, тонгорох, мордох зэрэг олон мэхийг даалгахаас гадна хүний мэхийг хариулах гоц чадвартай, мэдрэмж өндөртэй бөх байлаа. Талийгаачийн гэгээн дүр төрх, даруу төлөв зан чанар, Монгол бөхийн түүхэнд үзүүлсэн гарамгай амжилт бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
25
ouch an post
confuse an post
angry an post
2
633523
28 эможи

бямбаа
2022-01-01 01:42
монгол түмний хайртай хүү..хүний сайхан үр.сайн дээд халамжит хань.мундаг эцэг...тухайн үед тэрээр түвшинбаярыг удахгүй тайвширчих байх гэж бодсон байх..ийм л өгөөмөр амгалан хүн дээ..гэсэн тэр араатан зогсоогүй..ийм найз гэж байдаггүй юмаа...түвшинбаяраа ард түмэн чамаас илүү энхбат начинд хайртай байсан юмаа....чи буруу хүнээ алчихлаа.
Учка
2021-12-28 23:22
МҮБХолбоо хариуцлага хүлээхгүй юм уу Тэргүүн Магалжаваа бөхийнхөө ёс зүйгүй үйлдлийг удаа дараа мэдсээр байж хариуцлага тооцоогүйн гай нэгэн сайхан залууг ид амжилт үзүүлэх насанд нь амь насыг нь хохироочоод байна шүү дээ…
Novch
2021-12-28 08:45
Tuchinbayriig 25 jiliin yl ugeerei
Зочин
2021-12-27 23:31
Даанч хармасмаар
Зочин
2021-12-27 22:29
Түвшинбаяр үхээсэй муу үхээсэй үхээсэй.тамд унаасай
Зочин
2021-12-27 20:51
Үнэн харамсмаар юмаа хэлэх ч үг алга яагаад яагаад яагаад ингэж байгаан бэ Түвшинбаяр хулгайчаа чи үхээд өгөөчээ
Хан төр
2021-12-27 17:48
Сайхан бөх байсан шүү
keyboard_arrow_up