Байрны гадаа зогсож байсан 15 машиныг гэмтээсэн хэрэг гарчээ

2021 оны 12 сарын 27

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хангай хотхоны дугаар байрны зүүн талд авто замын 1 дүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн хэрэг энэ сарын 25-26-нд шилжих шөнө гарчээ. 

Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу Тээврийн Цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг А, Т нар үйлдсэнийг илрүүлсэн байна. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тухайн хэргийг үйлдсэн этгээдүүд нь 2005 онд төрсөн 16 настнууд байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
633511
2 эможи

Жиргээ
2021-12-27 10:36
ИЙМ ХҮҮХДҮҮДИЙГ ТӨ ЗАСАГ ӨӨРСЛӨӨ БЭЛДСЭН. ТА НАРЫГ ХАРААД ХУЛГАЙ ХМЙЖ ХУДЛАА ЯРЬЖ БОЛЛОГ ЮМ БАЙНА. ГЭМ ЯЛГҮЙ ӨНГӨРДӨГ ЮМ БАЙНА ГЭЖ БОДОО БИЗ.
keyboard_arrow_up