Мөрдөн байцаах алба тайлангийн хурлаа зохион байгуулж, манлайлсан ШИЛДЭГ алба хаагч нараа шагнаж, урамшууллаа

2021 оны 12 сарын 25

Arslan.mn

Мөрдөн байцаах алба энэ оны “Үйл ажиллагааны тайлангийн хурал”, “Хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн шилдэг, тэргүүний удирдах ажилтан, шилдэг мөрдөгч, тэргүүний хамт олон”-д шагнал гардуулах ажиллагааг /2021.12.24/ Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын концертын танхимд зохион байгууллаа.

Дээрх арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Наранбаатар болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Arslan.mn

Хурлын үеэр энэ онд хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, Мөрдөн байцаах албаны хүрэх түвшин, ажил дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулийг чанд сахиж, идэвх санаачилга гарган ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдыг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм.

-“Тэргүүний хамт олон”-оор Цагдаагийн хошууч В.Хосбаяр даргатай Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамт олон;

-Цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөр даргатай Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн хамт олон;

-Цагдаагийн хошууч С.Мөнх-эрдэнэ даргатай Завхан аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн хамт олон; 

-“Тэргүүний удирдах ажилтан”-аар Мөрдөн байцаах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваадорж;

-“Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Амарбаясгалан;

-“Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Энх-амгалан;

Arslan.mn

“Шилдэг 10 мөрдөгч”-өөр

  • Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням;
  • Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Батхишиг;
  • Мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Пүрэвжаргал;
  • Мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунай;
  • Мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бөхбаяр;
  • Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Төмөр
  • Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Зуунтай;
  • Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэбат;
  • Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Цэвээндорж;
  • Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Зоригт нар тус тус шалгарлаа.

Ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
633492
2 эможи

Нямжав
2021-12-25 13:03
Н.Энхамгалан дүүдээ амжилт хүсье.
keyboard_arrow_up