НЦУГ: Ажил, мэргэжлээрээ бусдыгаа манлайлсан ШИЛДЭГ АЛБА ХААГЧ НАР ТОДОРЛОО
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 24-ний өдөр ЦЕГ-ын Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар 2021 оны ажил хөдөлмөрөө дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. Тайлангийн хурлаар 2021 онд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, 2021 оны үйл ажиллагааны тайлан, тэргүүний болон шилдэг алба хаагчдад шагнал гардууллаа.
Тайлангийн хуралд ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, ГХУСАЗЗ-ийн дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн Засаг даргын зөвлөх болон бусад албаныхан оролцлоо. Мөн нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газрын алба хаагчид давхар цахимаар оролцсон юм.
Хурлаар 2021 онд Цагдаагийн ерөнхий газар, түүний харьяа албад, тус газрын хөдөлмөрийн тэргүүний болон ажил мэргэжлийн шилдгээр 48 алба хаагч, нийслэлийн шилдэг газар, хэлтэс, алба хаагч шалгаруулах журмын дагуу ажлаараа бусдыгаа хошуучлан ажилласан 2 нэгж, 29 алба хаагчдад нийт 125.6 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгож, дэмжлэг үзүүллээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө 98.8 хувьтай биелэгдэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт бүрэн хангалттай хэрэгжсэнийг та бүхэнд танилцуулахад таатай байна.
Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn
|