Зам тээврийн ослоор амиа алдсан хүний тоо 14 хувиар буурчээ

2021 оны 12 сарын 23

ТЦА-ны Замын цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар өмнөх оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн ослын тоо буурсныг мэдээлэв.

Тухайлбал, энэ төрлийн осол, хэргээс үүдэн амь насаа алдах тохиолдол 14 хувиар буурсан бол, гэмтэж бэртсэн хүний тоо 6.6 хувиар буурчээ.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар салбар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцсэн юм. Мөн гишүүн байгууллагууд болох Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны энэ онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонслоо.

Хурлын эхэнд салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Энэ онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газарт 224, Тээврийн цагдаагийн албанд 32 олон нийтийн цагдааг томилон ажиллуулсан байна. Мөн эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, сурталчилгааны ажлуудыг хийж, тоног төхөөрөмж, техник технологийн хангалтыг дээрх байгууллагуудад үзүүлжээ.

Тухайлбал, Тээврийн цагдаагийн албанд тусгай тоноглол бүхий хөдөлгөөнт эргүүлийн 8 авто машин, этилийн спиртийн агууламжийг мэдэрдэг согтуурал зайнаас тандагч драгер төхөөрөмж 30, явуулын ажлын байр 1 ширхэг, замын хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор 55 ширхэг GPS төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэн тээврийн хэрэгслүүдэд суурилуулан, хэвийн ажиллагааг хангуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633472
0 эможи

keyboard_arrow_up