ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас оны “ТАЙЛАНГЫН ХУРАЛ зохион байгууллаа

2021 оны 12 сарын 23

Arslan.mn

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба нь Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг амжилттай ханган ажиллаа.

Arslan.mn

Хуралд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан болон тус албаны даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүд, алба хаагчид биечлэн оролцож, Нийслэл, орон нутаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид цахимаар оролцоо.

Arslan.mn

Хурлаар оны тэргүүний болон шилдэг алба хаагч нарыг шалгаруулж шагнаж урамшуулжээ. Үүнээс дурдвал.

Нийслэл, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн “Хөдөлмөрийн тэргүүний хамт олон”-оор цагдаагийн хурандаа Т.Лхагвадорж даргатай тус албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэс, цагдаагийн хошууч Г.Хүрэл-Эрдэнэ даргатай Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Аймаг дахь цагдаагийн газар, хэлтсээс цагдаагийн дэд хурандаа Б.Пүрэвсүрэн даргатай Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг;

Arslan.mn

“Хөдөлмөрийн тэргүүний удирдах ажилтан”-аар мөн албаны Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Алтангэрэл, Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Түвшинбаяр,

“Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Гүррагчаа, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Н.Ганхүү,

“Хөдөлмөрийн тэргүүний аж ахуйн ажилтан”-аар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Захиргааны удирдлагын газрын үйлчлэгч Лхагва-Очирын Эрдэнэчимэг нар тодорчээ.

Мөн Ажил мэргэжлийн шилдэг алба хаагчаар 11, Оны онцлох алба хаагчаар 3, Албаны даргын Баярын бичигээр 88 алба хаагч тус тус шагнуулсан байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633469
4 эможи

keyboard_arrow_up