Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн “Эмгэн толгой” гэдэг газарт Тус сумын харьяат иргэн О 12.08-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.20-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд иргэн О /50 настай, эмэгтэй/-ыг тус сумын Баянгол багийн “Цагаан хөтөл”, “Өвөр бэл”, “Ганц мод”, “Алтан-Уул“, “Бүдүүний- Ам”, “Өвгөний- Ам”, “Цагаан давааны-Ар”, “Өндөр хангай” гэдэг газраар 30 км-н тойрогт явганаар буюу нисгэгчгүй нисдэг төхөөрөмжөөр /дрон/-өөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 17:00 цагт түр зогсоосон.12.23-ны өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.