Т.АДЪЯАТӨМӨР: Эрүүл мэндийн CU хувилбарыг иргэдэд хүргэнэ
2021 оны 12 сарын 21
2020 оны нэгдүгээр сард Монголд анх удаа “Конвиниенс Фармаси Клиник" болох "Эмчтэй эмийн сан" байгуулагдаж байсныг зарим уншигчид маань санаж байгаа болов уу. Тус эмчтэй эмийн сан нээхтэй зэрэгцэн “Ковид-19” халдвар дэгдсэн ч өнөөдрийг хүртлэх 2 жилийн хугацаанд амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна. Энэхүү эмчтэй эмийн сан нь CARE төслийн жишиг загвар төсөл байсан талаар тус төслийн санаачлагч, гүйцэтгэх захирал Адъяатөмөр хэллээ.
Тодруулвал CARE төслийн хүрээнд дараах 3 зүйлс бидний хэрэглээнд нэвтрэх нь ээ. Үүнд:
- LOCAL CARE буюу CARE CENTER нь Эмчтэй эмийн сангийн илүү боловсронгуй хувилбар юм. 7 хоногийн 24 цагаар ажилладаг эмнэлгийн CU хувилбар бүхий олон салбар төвүүдийг иргэдэд хүртээмжтэй хэлбэрээр байгуулж анхан шатны тусламж үйлчилгээ болох өрхийн эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн хоол хүнс, бүтээгдэхүүний үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлвэл эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээг CARE төв үзүүлнэ.
- MOBILE CARE буюу CARE АППЛИКЭЙШН-г гар утсандаа татаж суулгаснаар CARE төслийн хамтран ажиллагч эрүүл мэндийн байгууллагуудаас цахимаар цаг авах, зөвөлгөө мэдээлэл авах, эм болон эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Магадгүй та эмээ уухаа мартдаг бол, эмээ буруу хадгалж хэрэглэдэг бол энэхүү аппликэйшн танд цахим эмийн жороороо дамжуулан эмийн буруу хэрэглээг тань хянаж зөв болгоход туслах юм.
- HOME CARE буюу ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ нь таны байгаа газарт CARE-н мэргэжлийн баг хамт олноороо дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
CARE – ҮРГЭЛЖ ДЭРГЭД уриатай өндөр стандартыг нэвтрүүлсэн эмч ажилчдад та өөрийн эрүүл мэндээ даатгаж болох нь.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
633444
0 эможи
Zochin
2021-12-22 12:24
Ymar saikhan medee ve khmaduud bidend madh kheregtei uilchilgee baina. Bayrlalaa bayr khurgej amjilt khusie. Ene virusiin ued ovdson khumuus ikh baigaa bolj ogvol uushigiig ni khardag uilchilgee baival mon ch sain baina shuu,khol ochij chadakhgui umaa.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс