БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ДЭЭР ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН “ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021 оны 11 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт нийт 10,600 орчим ажилтан ажиллаж байна. Эдгээрээс 2,262 ажилтан буюу 21 хувь нь инженер техникийн ажилтан, үүний 62 ажилтан буюу 2 хувь нь зөвлөх инженер, 198 ажилтан буюу 8 хувь нь мэргэшсэн инженерийн зэрэгтэй бусад нь мэргэжлийн ажилтнууд байна. Өнөөдрийн байдлаар 1000 орчим мэргэжилтэй ажилтаны эрэлт хэрэгцээ тус салбарт байна.

Нийтийн аж ахуйн салбарын Хүний нөөцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой хэлэлцүүлэгт Барилга хот, байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны НААИДББХЗГ-ын дарга Г.Цогтсайхан, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай, “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Пүрэвжав болон Аймаг, нийслэлийн ОСНААҮ-ний байгууллагын хүний нөөцийн менежерүүд, АХБ-ны төслийн зөвлөхүүд оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633442
0 эможи

keyboard_arrow_up