Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

2021 оны 12 сарын 03

Arslan.mn

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 1981 онд жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд оролцоход тулгарч буй саад бэрхшээл болох хүрээлэн буй орчин, мэдээллийн хүртээмж, олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулан, бусдын тусламжгүйгээр бие даан нийгмийн идэвхтэй гишүүн болоход төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа чухал юм.

Энэ өдрийг угтан өчигдөр “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд СЗСҮТ-ийн багш нар Барилгын хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчдад хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн ангилал түүний онцлогийн талаар нөлөөллийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал буюу Ерөнхий инженер Б.Энхболд “Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс барилгын норм, дүрэм стандартад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлыг тусгуулж, олон улсын жишигт хүргэх норм, дүрэм стандартуудыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна” хэмээн онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633438
0 эможи

keyboard_arrow_up