ТЦА: “УУСАН ҮЕДЭЭ БҮҮ ЖОЛООД“ аяны хүрээнд хяналт, шалгалтыг эрчимжүүлж байна
ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээ хүрээнд “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Ойрын өдрүүдэд согтуугаар жолоо барих, эрүүлжүүлэхэд хонох иргэдийн тоо буурахгүй улам өссөөр байгааг ЦЕГ-ын хоногийн мэдээнээс харж болно.
Иймд цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтыг эрчимжүүлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 257 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 172, орон нутагт 89 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Түүнчлэн хөдөө орон нутаг руу зорихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан явахыг санууллаа.