НЦУГ : цагдаагийн байгууллагад 436 онцгой дуудлага мэдээлэл өгсөн иргэний САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас өнгөрсөн долоо хоногийн дуудлага, мэдээллийн тоон үзүүлэлтийг нэгтгэн гаргажээ. Тус газрын Шуурхай удирдлагын хэлтсээс онцлог дуудлага, мэдээлэл өгсөн 436 иргэнтэй эргэн холбогдож санал, хүсэлтийг нь шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн хэмжээнд дуудлага, мэдээллийн “E.C.S” програмд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05:00 цагаас 12 дугаар сарын 20-ны өдрийн 05:00 цаг хүртэлх хугацаанд нийт 8644 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад 390 нэгжээр буюу 4,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Шинэ жилийн баяртай холбогдуулан архидан согтуурах гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох дуудлага, мэдээлэл өнгөрсөн 7 хоногийн мөн үетэй харьцуулахад 17 хувиар өссөн байна.
Иймд иргэд та бүхнийг аливаа эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, архи согтууруулах ундааг хэрэглэхээс татгалзах, хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байхыг уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн удирдах газар
|