ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯРЫГ ЭНЭ САРЫН 23-НД ШҮҮНЭ

2021 оны 12 сарын 20

Arslan.mn

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд буй.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
2
angry an post
10
633413
23 эможи

Зочин
2021-12-21 19:23
Цуг ууж хөөрөгдөж байгаад хүн зодуулсан нөхдүүдийг бас хэрэгт тат
Нүд үнэнч чих худалч
2021-12-21 16:14
Амьд хүнийг үхүүлчихдэг овоо амьсгаанууд шүү
Зочин
2021-12-21 16:11
Ingej huniig uhaan medrelgui sogtuurj agsarch zodson hunii baatar maatar gedeg hamag tsoliig n huraaj avbal taarna!!! Malnaas dooguur uhamsriin doroitolttoi
Shaa
2021-12-21 15:49
Shaa bisda naraa arhind hamag buruu uguud uuriiguu umuurdug arhichin llruud arhi chine amigu zuil chmaar yuch hiilgehgu zgeer l arhi uusan uyd chi turulhiin ymr hugiin bisda ve gedeg chine ilerch garj irj bgaam
Irgen
2021-12-21 14:27
Buruu sehsen xun gej xetsuuch yuma da
Равсал панз
2021-12-21 10:20
Хайран сайхан залуус! Ийм ч юм болох гэж! Хар ус хэзээ сайн юм авчирч байлаа!!!!
Иргэн
2021-12-20 19:25
Одоо зүйл анги нь өөрчлөгдөх байхаа, хүн амины хэрэг болох байх
keyboard_arrow_up