БГДИТХ: оны отгон хурлаараа 2022 оны дүүргийн төсвийг батлана

2021 оны 12 сарын 17

Arslan.mn

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны отгон хуралдаан өнөөдөр буюу 12 дугаар сарын 17-ны өдөр болж байна.

Хуралдааныг нээж БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Юуны түрүүнд танхимд хүрэлцэн ирсэн та бүхэндээ, мөн цахимаар хуралдаанд оролцогч эрхэм төлөөлөгчиддөө дүүргийн ард олны итгэл, хүндэтгэлийг хүлээн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, шийдвэр гаргах түвшинд гар сэтгэл нийлэн, нэг жилийг тодорхой бүтээмжтэй, зорилго үйлсээ шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажилласанд талархал илэрхийлье!

2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс бид Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудад тусгагдсан хэм хэмжээний хүрээнд дүүргийн иргэдийн хурал шинэ эрх зүйн зохицуулалтыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллана.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны залгамж чанар, тасралтгүй байдлыг хангах, дүүргийн ЗДТГ, түүний дэргэдэх хэлтэс, албадын иргэдэд хүргэх үйлчилгээ, түүнтэй холбогдуулан гарах тогтоол шийдвэрүүдийг хэлэлцэн батлах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эдгээртэй холбоотой хэд хэдэн асуудлыг өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ.  

БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар : 

1. Баянгол дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны биелэлт хэлэлцэх

2. Баянгол дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт хэлэлцэж, 2022 оны Газар зохион байгуулах төлөвлөгөө батлах

3. Баянгол дүүргийн 2022 оны төсвийг батлах

4. Албан даалгаврын хэрэгжилтүүдтэй танилцаж, холбогдох шийдвэр, тогтоолуудыг гаргах юм байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: БГД-ийн ИТХ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633399
0 эможи

keyboard_arrow_up