ЭМЯ: Улаанбаатар хотод 194, орон нутагт 86 тохиолдол илэрлээ
2021 оны 12 сарын 16
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 285 тохиолдол нэмэгдэж, халдвар авсан хоёр хүн нас барлаа.
Үүнээс зөөвөрлөгдсөн тав байгаа бол Улаанбаатар хотод 194, орон нутагт 86 тохиолдол илэрчээ. Нийт хэвтэн эмчлүүлж буй 2770 хүнээс 481 нь хүүхэд, 118 нь жирэмсэн эх байна. Гэрийн хяналтад 4601 хүн байгаа аж.
Коронавирусний халдвар авсан 1968 иргэн нас бараад байна.
Дархлаа сэргээх тунд 833158 хүн хамрагджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
633386
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс