Цар тахлын хуулийн хэрэгжилтийг дахин сунгана

2021 оны 12 сарын 16

УИХ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 онд баталсан. Ковидын хууль хэмээн нэрлэж заншсан энэхүү хуулийг анх 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөн баталсан юм. Гэвч цар тахлын нөхцөл байдал дээрдээгүй учраас хэрэгжүүлэх хугацааг нь сунгаж, энэ оны эцэс хүртэл хэрэгжүүлэхээр болсон юм. Уг хуулиар гүйцэтгэх засаглалд олон эрх олгосон. Энэ талаар УИХ-ын гишүүд дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.

Ж.СҮХБААТАР: -Ковидын хуультай холбоотой шинэ нөхцөл байдал үүсч байгаа тухай асуудал яригдаж байна. Энэ асуудал ирэх долоо хоногоос албан ёсоор яригдах юм шиг байна. Онцгой нөхцөлд хэрэгжүүлэхээр баталсан хуулиар удаан хугацаанд ажиллаж дасах нь хүний эрхийн асуудал болон төрийн үйл ажиллагаанд буруу дадал зуршил бий болгоно. Засгийн газар энэ хуулийнхаа хэрэгжилтийг яах вэ гээд ярьж байгаа гэсэн. Лав л энэ оноор дуусгавар болгоё гэж үзэхгүй байгаа гэсэн. Ер нь төрийн байгууллага, албан тушаалтнууд энэ Ковидын хуулиар ажиллаад сурчихлаа. Яагаад гэвэл энэ нь их амар байна шүү дээ. Энэ нь буруу гэсэн миний хагас жилийн өмнөх байр суурь хэвээрээ байгаа.

С.ЧИНЗОРИГ: -УИХ-ын зарим гишүүн Ковидын хуулийг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үздэг. Би  ч бас үүнтэй санал нийлдэг. Бас энэ хуулийн хэрэгжилт нь хүний эрхийг зөрчих шалтгаан болж байна гэсэн шүүмжлэл бий. Засгийн газар Эдийн засгийн сэргэлтийн тухай хууль оруулж ирнэ гэж яриад байгаа. Энэ хуулиар Ковидын хуулийн зарим зохицуулалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх байх. УИХ-ын гишүүд бол Ковидын хуулийн хэрэгжилтийг сунгахыг эсэргүүцэж байгаа гэж бодож байна.

Б.ПҮРЭВДОРЖ: -Засгийн газар Ковидын хуулиар төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр томилох эрх авсан. Үүний дагуу ажлаа мэдэхгүй, төрийн албаны шалгалтад тэнцэх чадваргүй цүнх баригчдыг албан тушаалд томилсон. Цар тахлын хуулийн хэрэгжилт зогсохоор энэ хүмүүс ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Хэрэв энэ хуулийн хэрэгжилтийг сунгах гэвэл үүний эсрэг хүчтэй тэмцэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
3
confuse an post
3
angry an post
8
633375
21 эможи

Зочин
2021-12-17 22:26
Haa saigvi ediin zasag hetsvv bnaa ene huuli l gej yrixiin huuli ni ars irgeded l vilchldeg erx medeltegvvd ni huulia erni meddeg ymuu
Зочин
2021-12-17 22:15
Он гараад ббсб-д ковидын үед хойшлуулсан хүүндээ бүх айл өрхүүд хүнд байдалд орох гээд бна ядаж ганц удаа залуу гэр бүлээ дэмжээд өрийг нь тэглээд өгч болохгүй юу
ЗОЧИН
2021-12-17 17:35
ЭНЭ ХУУЛИЙН ДАГУУ ИРСЭН ДАРГА УДИРДЛАГА НЬ САМРААД ДУУСЛАА. ТӨРИЙН АЛБЫГ ХУВИЙН КОМПАНИ ШИГЭЭ БОЛГОЖ БНАА.
Зочин
2021-12-17 16:48
Пүрэвдорж одоо больдоо нэг монгол хүн ч болов ажилтай байгдаа битгий ажил ураад бай.Сөрөг хүчин гэхээр дандаа сөрөх хэрэлдэх гэж үү
иргэн
2021-12-17 09:16
Наад завахруулсан хуулиар далимдуулж цүнх баригч нараа тэжээх гэсэн санаагаа татаарай ТАЗ ажилаа хийгээрэй
Зочин
2021-12-16 10:03
одоо наад заваан юмаа больцгоо энэ хууль хэнд ашигтай бна вэ?
keyboard_arrow_up