Нийтийн тээврийн гурван чиглэлд богино эргэлт хийнэ

2021 оны 12 сарын 15

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замууд болон түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобуснуудыг зохицуулалтаар үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа билээ. Тэгвэл нэмэлтээр энэ сарын 17-ны өдрөөс иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн 3 чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх болжээ.
Богино эргэлт хийхээр төлөвлөсөн чиглэлээс Ч:1 "5 шар –офицеруудын ордон” чиглэлийн үндсэн үйлчилгээг алдагдуулахгүйгээр орой ачааллын цагаар богино эргэлтийн чиглэлд нэмэлтээр оруулахаар төлөвлөөд байгаа аж. Харин Ч:32, Ч:69 чиглэлүүд богино эргэлтээр иргэдэд үйлчилж эхлэх юм.
Богино эргэлт хийх чиглэлүүд:

  • Ч:1 Үндсэн чиглэл "5 шар –Офицеруудын ордон"
  • Ч:1А “5 шар -Мөнгөн завьяа”
  • Ч:1Б “Сүхбаатарын талбай- Офицеруудан ордон”
  • Ч: 32А “Улиастай-Офицеруудын ордон”
  • Ч: 32Б “Офицеруудын ордон- ТЭЦ-3”
  • Ч: 69А "Зунжин худалдааны төв-Ард кино театр"
  • Ч:69Б "Ард кино театр –Вива сити хороолол"
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
633368
2 эможи

saraa
2021-12-16 13:21
yamr ergvv ymbdee neere belh vaktsal iin chiglel bn bagshiin deedees tsaash suudag hvn bhgv wakzalaas talbai hvrtel tsuuhun hvmvvs suun tgd belhrvv yawh hvmvvs pig duuren tedniig uruwddgv ym bhdaa talbai belh gj bodlddgv ym bluu bs uur ger horoollruu chiglliin awtobusnii bogin ergelt hiimer bn bus hvleej daarj bha 5shar opitser hangattai yawdag
keyboard_arrow_up