СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймаг руу явах замд халтиргаа гулгаа үүссэн байна

2021 оны 12 сарын 15

Өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Цаг уурын байгууллагаас мэдээлж буй. 

Өнгөрсөн шөнө Төв аймгийн Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар цас орж, зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсжээ.

Иймд жолооч нарыг хурдаа тохируулж, зорчигч нартаа хамгаалах бүсийг нь зүүлгэн хөдөлгөөнд оролцохыг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633356
2 эможи

keyboard_arrow_up