Их Британид “омикрон” хувилбарын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

2021 оны 12 сарын 14

Их Британид коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан өвчтөн нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон даваа гарагт мэдээлжээ.

Харамсалтай нь бид “омикрон” хувилбарын халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн тохиолдлуудыг харж байна. “Омикрон”-ы  халдвар авсан дор хаяж нэг өвчтөн нас барсан" гэж Засгийн газрын тэргүүн Лондоны баруун хэсэгт байрлах вакцинжуулалтын төвд очсоныхоо дараа сэтгүүлчидтэй уулзахдаа онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр “омикрон” хувилбарын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан коронавирусний вакцины нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг иргэддээ уриалжээ.

Б.Жонсоны хэлснээр, Лондонд коронавирусний халдварын шинэ тохиолдлын 40 хувийг “омикрон” хувилбар эзэлж байна. "Маргааш гэхэд ихэнх шинэ тохиолдол энэ хувилбартай холбоотой байх болно" гэж тэрбээр нэмж хэлэв.

Их Британид коронавирусний “омикрон” хувилбарын халдварын 3137 тохиолдол бүртгэгдсэнээс 1239 нь сүүлийн нэг хоногт илэрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633343
0 эможи

keyboard_arrow_up