СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй болсон малчин осгож нас баржээ
2021 оны 12 сарын 14
Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Зүүн-Өлзийт” гэдэг газарт тус сумын харьяат малчин А арванхоёрдугаар сарын 08-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон билээ.
Улмаар тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 15:30 цаг хүртэл зохион байгуулж, тус сумын Оч багийн “Энгэр-Өлзийт” гэдэг газраас, 45 настай иргэн А-ын цогцсыг олж, Галшар сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
633336
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс