СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай хоёр гэр шатаж, 30 настай залуу галд өртөж нас баржээ

2021 оны 12 сарын 14

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 25 дугаар гудамжинд гэр шатаж, нэг хүн галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Галын дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсыг 15 минут ажиллан унтраажээ. Гал түймэрт 30 настай эрэгтэй иргэн Б өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
633332
3 эможи

keyboard_arrow_up