“Тод каннам” эмнэлгийн захирал, эмч нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

2021 оны 12 сарын 14

Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Тод каннам” эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ. 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас “Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байсан.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн уг хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд иргэний хариуцагч “Тод каннам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг уг хэрэгт хамааралтай байна гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633325
0 эможи

keyboard_arrow_up